8o
Улаанбаатар хот
mobile menu

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн орон нутгийн албадад албан даалгавар

2018-08-16 17:05:00

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны дарга Д.Сарангэрэл 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үерийн гамшгийн байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны ээлжит бус хурлыг шуурхай зохион байгууллаа.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Э.Содномжамц гамшгийн цаг үеийн асуудлаар штабын ээлжит хурлыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны дарга болон Штабын даргын шийдвэрээр гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны ажиллах журмыг шинэчлэх, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн орон нутгийн албадад албан даалгавар хүргүүлэх, үерийн гамшигт өртсөн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдад орон байрны дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ. 




АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл