8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлана

2018-08-17 08:46:50

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болов. Өчигдрийн  хуралдаанаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа.

Энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж танилцуулга хийв. “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Замын цагдаагийн газраас ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа” хэмээв.

Мөн Замын цагдаагийн газраас энэ сарын 25, 26-ны бямба гарагт авто машины улсын дугаарыг  тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн байна. Харин 18-ны бямба, 19-ний ням гарагууд болон есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл