8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга шүүх хуралд оролцохоор ирлээ

2018-08-17 08:58:00

УИХ-ын гишүүн асан  Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон билээ. Дөнгөж сая Д.Гантулга шүүх хуралд оролцохоор ирсэн байна. Харин хохирогч Ч.Наранзаяа, гэрч Ч.Саранзаяа нар хараахан ирээгүй байгаа аж. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дөрван өмгөөлөгч хөлсөлж шүүх хуралд оролцоно

2018-08-17 08:58

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Ч.Наранзаяа гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх мэдээлэл анх цацагдаж олон нийтэд ил болсон. Тус хэрэг жил дамнан яригдаж эцэст Д.Гантулга УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаж, албан ёсоор хуулийн байгууллагад шалгуулахаар болсон. Тодруулбал, Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг өнөөдөр 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэсэн юм. 

Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцох аж. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заагаад байгаа билээ.  

Дашрамд хэлэхэд Д.Гантулга дөрван өмгөөлөгч хөлсөлсөн байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ма
Ямарч байсан бандаашаа тайлаад өмссөн л юм билээ зүгээр 1 тайлаагүй нь ойлгомжтой
2018/08/18 112.72.11.116
Шударга халх
Залуу хүмүүст сургамж болгоод энэ нөхөрт 15 жилийн ял өгвөл олон хүмүүст том анхаарал болно до
2018/08/17 202.55.188.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment