Эцэг эх асран халамжлагчдын анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөх явдал буурахгүй байна. Энэ сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын III багт 1 настай эрэгтэй Д гэртээ халуун усанд түлэгдэн, ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна. Гэвч шархаа даалгүй өнөөдөр нас баржээ.
Халуун усанд түлэгдэн хүүхэд шархаа даалгүй нас баржээ
2016-02-16 11:35:00