Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн ихэнх сургууль, цэцэрлэгүүд засварын ажлаа эхлүүлдэг. Гурван сарын турш янзалж, засварласан ч зарим сургууль нь хичээлийн шинэ жил гэхэд засварын ажлаа бүрэн дуусаагүй байдаг юм. Тиймээс Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр сургууль цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгахыг дүүргүүдийн засаг дарга, холбогдох агентлагууд, салбар хариуцсан нийслэлийн орлогч дарга нарт даалгалаа.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн хэлснээр, энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно. Харин орон нутагт шинээр гурван сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.