
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар шонхор шувуу барьсан араб улсын иргэдийг аймгийн цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тус аймгийн Галшар суманд Арабын Сири улсын иргэн I, A, R нар зохих зөвшөөрөлгүй шонхор шувуу барьсан байжээ.
Мөн Баянхутаг сумаас иргэн М, М нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 6 тооны адууг бэлчээрт нь шулж хулгайлсан хэргийг эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг халуун мөрөөр нь илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.



