8o
Улаанбаатар хот
mobile menu

Ухаа-худаг, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэсэн солонгосчууд төрийн мөнгөөр “тогложээ”

2018-08-17 17:26:50
Төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар шалгарсан БНСУ-ын “Chunon” групп мөнгө угаасан байх магадлалтай

Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн  267 км төмөр замын төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компаниуд төсвийн их хэмжээний мөнгийг “угаасан” байж болзошгүй гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, тус төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар шалгарсан БНСУ-ын “Chunon” групп мөнгө угаасан байх магадлалтай аж. Тиймээс уг хэргийг хууль, хяналтын байгууллагаар шалгах шаардлагатай гэж албаныхан үзэж байна.

Шинэ төмөр замын төслийн авлигалын хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой байж магадгүй аж.

Тиймээс уг хэргийг шалгаж, эцэслэн шийдвэрлэх ёстой гэх байр, суурийг албаныхан илэрхийлж байгаа юм. Учир нь энд татвар төлөгчдийн асар их мөнгийг үргүй зарсан, “угааж” үржүүлсэн байж болзошгүй асуудал хөндөгдөж байна. Их хэмжээний мөнгө зарсан ч нэг км төмөр зам тавиагүй байгаа нь хамгийн ноцтой юм.

2010 онд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогыг батлах үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед уг замыг барьж жилдээ 50 тэрбум долларын ашгийг олох боломжтой хэмээн тооцоолон гаргаж байлаа.

Нийт 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардсан тус төсөлд өнгөрсөн хугацаанд “Чингис” бондоос нийт 200 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн.

Гэтэл энэ 200 сая долларын хэдийг нь туслан гүйцэтгэгч компаниуд “угаасан” нь анхаарал татаж байгаа юм.

Т.Наран

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жилд 50 тэрбум доллар гэж байхгүй шүү дээ элээ минь гэж чааваас
Энэ сайтыг уншихаа больё доо
2018/08/18 66.181.177.96
Иргэн
Энэ асуудлыг шударгаар шийдэх хэрээгтэй.
2018/08/17 202.21.106.104
Xutsaach
Xutsaach mongo ni xyreegyi ium chine yah ve de,
2018/08/17 202.21.106.156
яаах байсан бол
төмөр замд хэрглэх байсан 230 сая доллор байсан бол тамөр замаа засаад вагон онхолдож 80 хүн гэмтэхгүй байсан байх Ерөнхийлөгч Баттулгаа та мөнгөө улс ард түмэн дэ буцаагаад өгчих энэ бол ёс зүй шүү
2018/08/17 43.242.242.163
хэнээс асуух уу
жэнко мэдэн дэ
2018/08/17 43.242.242.163
ган
Жэнко одоо ерөнхиилөгч сэтэр зүүсэн баттулгыг шалгах ёстой л доо
2018/08/17 66.181.161.20