8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх пүрэв гарагт хуралдуулна

2016-02-16 11:55:00

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх пүрэв гарагт хуралдуулах албан ёсны шийдвэр гарлаа. Нээлтийн хуралдааны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Мөн өдрийн үдээс хойш Хууль зүй, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдана. Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай, Монгол Улс байнга төвийг сахих тухай зэрэг хууль тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийхээр тогтжээ.

Түүнчлэн ирэх баасан гарагт чуулган хуралдах тов гараад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл