8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын ээлжит азтан маргааш тодорно

2018-08-18 11:10:04

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Өнгөрсөн сарын тохирлоор:

  • 50 мянган төгрөгийн азтан 18590
  • 200 мянган төгрөгийн азтан 1872
  • нэг сая төгрөгийн азтан
  • 188, 5 сая төгрөгийн азтан 13
  • 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм. 

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн долдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment