8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн хаагдах ЗУРГААН ЗАМ

2018-08-18 11:12:58

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Хаагдах замууд:

1. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл

 

 

2. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл

 

 

3.Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн ард талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл

 

 

4.Сонгино-Хайрхан дүүргийн, “Содон” хорооллын арын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл тус тус хаана.

 

 

5.Бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл.

 

 

6.Сонгино-Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ны 07:00 цаг хүртэл хаана.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл