8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-08-20 09:22:30

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:

21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

2018 оны 08 дугаар сарын 19-ний 20 цагаас 08 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун,төв,говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.        

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл