8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар Н.Энхбаярын асуудлаар АТГ-т ханджээ

2016-02-16 12:32:00

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар өчигдөр мэдээлэл хийж, эрх баригч намууд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж байж ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстойг сануулсан. Шадар сайдын томилгоо, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлбэл дэмжих үү гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга С.Бямбацогт “Шадар сайдыг оруулж ирэх асуудал бол эрх барьж байгаа АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн асуудал. Ямар хүнээ сайд болгож ачаа үүрүүлэхийг эрх баригчид шийднэ. Энэ асуудалд бид хөндлөнгөөс оролцох боломжгүй. Өнгөрсөн чуулганаар зургаан сайдад нэр дэвшигчийг манай бүлэг дэмжиж, ажлаа хийсэн шиг хийх үүрэг даалгавар өгч, хийж чадахгүй бол хариуцлага тооцно гэдгээ сануулсан. Үүнтэй адил эрх баригч намууд хоорондоо ойлголцож зөвшилцөөд Шадар сайдад хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийг дэмжинэ. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг мөн дэмжинэ. Н.Энхбаярыг Шадар сайдаар оруулж ирэхэд нь МАН-ын бүлэг татгалзаад байх зүйлгүй. Хэрвээ оруулаад ирвэл бид дэмжээд явна” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл хийх үеэр  Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудал яригдаж байгаа. Энэ талаар  өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултанд "Хоёрдугаар сарын эхээр АТГ-руу холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар бичиг хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой. АТГ-аас албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө" гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochn
Enxbayar ard tvmendee oirxon xvn,Bayartsogt tengeriin xvn
2016/02/16 103.17.108.42
Энхбаяртай Тэмцэх Газар.
2016/02/16 103.17.108.42
ard tumen ter emneleg surguuli bairnii asuudliig ih harj huleej baigaa, ovchindoo shanalj bga ochnoon hun busdaad tuslamj guigaad bjn, dotooddo saihan emneleg barichval ashtai yuda, MAXN garaad ter yumnuudaa hiicheesei, olon hund heregtei
2016/02/16 103.17.108.42
Enhbayriin esreg chiglesen zohion baiguulalttai yum ih hiij bainada. Uuln yum hiisen l hunde, Ireh songuulid huchtei orsoldoj chadh bolhoor n l darah geed uzeed bn, Yum hiichheer hunee deeshee gargaad zygeer yavuulaach
2016/02/16 103.17.108.42
ene huvisgalt namiig zugeer orhiod ajil torliig n hiilgechihgum bhda, ard tumend ih l heregtei zuil yariad hiih geed baigaamda
2016/02/16 103.17.108.42
АТГ-АНын бууны нохойнууд байдаг юмуу. Баярцогтийг яагаад шалгахгүй байна. Тэр их идэж уусан, нуусан мөнгөний асуудлаа Мартсан байна уучлаарай гэж хэлээд цайруулчихдаг юмуу
2016/02/16 103.17.108.42
Avligatai temtseh gazar bish Enhbayrtai temtseh gazar yumu haishaain haha. Boli boli. Jinhene avligachid toroos torson horongotnuudee shalgaj medeelel hii
2016/02/16 103.17.108.42