8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Мөнхцэцэг: "Хурд" групп биднээс уучлалт гуйгаагүй

2018-08-20 09:52:00

Энэ сарын 8-ны өдөр Хурд группын барилга дээр осол гарч нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэргийн талаар "Хурд" группын гүйцэтгэгт компаниудын төлөөлөл  өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийсэн.  Төлөөлөгчид мэдээллийн эхэнд 8-ны өдөр гарсан ослын улмаас амиа алдсан 17 настай хүүгийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйсан юм. Мөн энэхүү барилгын осол нь Захиалагч "Хурд" групп болон Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт ямар ч хамааралгүй. Осол гарснаас хойш энэ ослын талаарх хэргийг талаар олон нийтийн цахим сүлжээнд буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаа учраас ийнхүү мэдээлэл хийж байна гэсэн юм. Мөн  Осол гардаг өдөр  “Хурд групп” ХХК-ийн  аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК-ийн чингэлэг зөөж байсан кран унаж, 17 настай хүү амиа алдсан гэдгийг. “Хурд” групп болон гүйцэтгэгч “Түмэндэлгэр далай” компаний захирал н.Батхишиг онцолсон билээ.  

Тэгвэл талийгаач хүүгийн ээж Н.Мөнхцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэргийн талаар болон "Хурд" группын удирдлагууд тэднээс уучлалт гуйгаагүй, өнөөдрийн хүртэл ямар нэгэн хүн холбогдоогүй талаар ярьсан байна. Тэрбээр "“Хурд” группийнхнээс огт холбогдоогүй ээ. Нөгөө компаниас нь хүмүүс ирсэн. Одоо болтол биднээс уучлалт гуйгаагүй. Зурагтаар ярихдаа ёсзүйн хариуцлага хүлээнэ гэж байсан. Энэ ёсзүйн хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал биш. Хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдал, барилга дээр өчнөөн инженер байх ёстой байтал байгаагүй гэдэг. Наад зах нь миний хүүг 20 настай байсныг мэдээгүй гэж хэлж байгаа нь харамсалтай. 

Цэвэр хөдөлмөр хамгаалалтын буруу байгаа юм. Аюулгүй байдлыг нь анхнаасаа хангасан байсан бол миний хүү өнөөдөр амьд байх байсан. Тэр хяналт тавьдаг инженерүүд нь хаана байсан юм бэ. Манай хүүгээр хүний ажил хийлгүүлж байсан байна лээ. Иймэрхүү осол аваар миний хүүгээр дуусаасай гэж бодож байна. Олон элэг нь эмтэрсэн эхчүүдийн өмнөөс дуу хоолойгоо хүргэнэ. Ажиллах орчноо аюулгүй болгох хэрэгтэй байна.

Би хүүгээ дайн байлдаан руу явуулаагүй, ажил хийж яваад осолдож амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай байна" гэжээ. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Hurd ni tengeriin amitan uu?. Taliigc Coijilsurengiin hamaatan baisan bol yah baisan bol. Nugel ni nudeeree tsuvnaa.
2018/08/21 202.126.89.88
Zochin
Hunij tsaraj hunij dotood ertontsijg ilerhijldeg gesen orosyn sayhan zuir ug baidag. Ene hunij tsarai bol yamar hun gedgijg n shuud heleed ogchich bgaa jum da. Medleg muuhan baij shunal n baragdadgui
2018/08/20 87.123.194.142
харамсаж байна
Хөдөлмөр хамгааллыг уландаа гишгэж ашиг олоод тайван амьдрахгүй дээ
2018/08/20 103.229.122.99