8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж амжаагүй эцэг, эхчүүдийн анхааралд

2018-08-20 10:19:00

Өнгөрсөн сарын 25-наас албан ёсоор цахимаар эхэлсэн билээ. Энэ бүртгэл энэ долоо хоногт буюу ирэх пүрэв гарагт дуусах юм байна. Тодруулбал, энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 23-нд албан ёсоор цэцэрлэгийн бүртгэлийг хаах аж. Тиймээс хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдийг яаралтай харьяа дүүргийн цэцэрлэгт цахимаар орж бүртгүүлэхийг албаны хүмүүс санууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж. 

Дашрамд дуулгахад, шинээр элсч байгаа болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсч буй хүүхдүүд ч цагаан хорхой, шээсний шинжилгээ өгөх ёстой бөгөөд харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв болон дүүрэгтээ хандаж өгөх ёстой гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment