8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим авто замыг хаана

2018-08-20 11:04:00

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дараах автозамуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, дулааны шугам татах зорилгоор Баянгол дүүргийн I хороо, Төмөр замын цагдаагийн урд талын автозамыг энэ сарын 18-наас ирэх сарын 1 хүртэл, Баянгол дүүргийн VI хороо, X хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг энэ сарын 18-наас ирэх сарын 10-ныг хүртэл хаах аж. Мөн бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн II хороо, Циркийн 1а байрны урд талын автозамыг энэ сарын 17- ноос ирэх сарын 19-ний өдөр хүртэл хаана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл