8o
Улаанбаатар хот
mobile menu

ИЗНН Сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгчээ

2018-08-20 13:13:46

Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намынхан нэр дэвших боломжгүй болсон. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан  эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийсэн.Тэгвэл сонгуульд оруулахгүй хаалт хийж, хууль зөрчиж байгаа Сонгуулийн хороог шүүхэд дээрх намынхан шүүхэд өгчээ.Хэрвээ шүүхээс СЕХ-г буруутай, хууль зөрчсөн гэж үзвэл ИЗНН-ынхан нөхөн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх боломж нээгдэх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment