8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө

2018-08-20 14:34:00

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өнгөрсөн долоодугаар сарын 25-нд орсон аадар бороо, мөндрийн улмаас тус сумын 82 айл гэр оронгүй болсон. Гэр оронгүй болсон 37 өрхөд Архангай аймаг дахь “Дэлхийн зөн”  олон улсын байгууллагаас гэр олголоо.

Тусламжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хүмүүнлэгийн болон Онцгой байдлын асуудал хариуцсан Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж нар гардуулсан өгсөн юм

Мөн энэ үеэр сумын ард, иргэдэд болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлага олгох эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл