Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийн хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломж нэмэгдүүлэх, эко аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор жил бүр мөсний баярыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. “Хөх сувд”-2016 Олон улсын мөсний баяр ирэх сард буюу 3-р сарын 2-5-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот булант хэмээх зохион болох аж. “Хөх сувд”-2016 мөсний баярын ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөл Аялал Жуучлал Эрхлэгчдийн Холбоо, хамтран зохион байгуулагчаар БОНХАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хатгал тосгоны ЗДТГ, Хөвсгөлийн УТХГ оролцох аж.
"Хөх сувд"-2016 Олон Улсын Мөсний баяр болно
2016-02-16 12:35:00