8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Баянсэлэнгийн холбогдсон хэрэгт Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар мэдүүлэг өгчээ

2018-08-21 09:45:20

Өнгөрсөн нэгдүгээр  сард АТГ мэдээлэл хийхдээ "Барилга хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, мөн бусад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор эгч, дүү, нөхрийнх нь дүүгээс байцаалт мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүнийг АТГ-аас дуудаж шалгаж байцаасан. Нялх хойтон хүүхэдтэй хүн байсан гэсэн мэдээлэл тарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа. Түрээсийн орон сууцны бүх оршин суугчдыг байцаахгүй" хэмээн мэдээлэл өгч байсан. Түүнээс хойш Барилга хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг шалгагдаж, өнгөрсөн тав дахь өдрөөс хойш гурван өдөр шүүх хурал нь үргэлжилж байна.  Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүж байна. 

Мөн түүний нэр холбогдсон хэрэгт холбогдуулан  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга  асан С.Баярцогт нар гэрчийн мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. Тэд мэдүүлэгтээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхимынхан олонхоороо дэмжээд баталсан “Хангай хотхон 223” орон сууц барих төсөл, түрээсийн орон сууц хэрхэн хэрэгжсэн, уг асуудалд Барилга хот байгуулалтын сайдын оролцоо хэр байсан" зэрэг асуудлын талаар мэдүүлсэн аж.  Шүүх хурал өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд өнөөдөр ч мөн үргэлжилнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
харваас шорон авгай
2018/08/25 202.9.40.94
Suka
MONGOLIN TOP LUIVARCHDIG HORI
2018/08/21 66.181.185.34