8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Мөнгөндалай: ЭЛЬБРУС оргилд авирсан Монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон

2018-08-21 10:21:00

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч хэзээ ч шантарч бусдаас тусламж гуйж байгаагүй сэтгэлийн хаттай Ч.Мөнгөндалайг монголчууд андахгүй. Монгол орноор дугуйтай тойрон аялал хийж, Отгонтэнгэр хайрханд авирч, Хөвсөл нуур руу явган аялал хийж, мөнх сарьдаг оргилд өөрийн хүчээр авиралт хийсэн туршлагатай тэрбээр хэн нэгнийг надад туслаач хэмээн хошуу цорвойж байсан удаа үгүй. Ч.Мөнгөндалай халамжийн тэтгэмжээ цуглуулж байгаад мөрөөдөлдөө хүрэх алхамаа хийснээр өнгөрсөн сард Монгол Улсынхаа төрийн далбааг Эльбрусийн оргилд хатгаж чадсан юм. Энэ талаар Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Би цахилгаанчин мэргэжилтэй. Гэтэл намайг хөгжлийн бэрхшээлтэй гээд ажилд авахаас татгалзсан. Тиймээс би өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ууланд авирч, дугуйн спортоор хичээллэж эхэлсэн. 2014 онд анх Алтайн таван богдод авирч байсан. Мөн Хөвсгөл аймаг руу явган аялал хийж байсан. Энэ наймдугаар сард Эльбрусийн оргилд гарсан. ЭЛЬБРУС оргилд авирсан монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэн боллоо.  Наймдугаар сарын 02-нд эх орноосоо мордоод наймдугаар сарын 21-нд эх орондоо ирсэн. Анх удаа гадны  улс руу хөл тавьсан, мөн онгоцонд сууж үзсэн болохоор маш их сандарсан. Цаашид олон газраар аялах мөрөөдөлөө биелүүлнэ" хэмээн хэллээ. 

Нэмэлт мэдээлэл дуулгахад.  Европ тивийн ноён оргил хэмээн өргөмжлөгддөг, далайн төвшнөөс дээш 5642 метрт орших Эльбрус ууланд 1981 онд уулын спортын мастер Д.Чагнаа авирсан нь Монгол хүн тус ууланд авирсан анхны тохиолдол байв. Дараа нь 1989 онд олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар ахлагчтай таван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг, 1990 онд уулын спортын мастер Д.Чагнаагийн удирдлага дор Х.Хумбаа, Н.Цогзолмаа, Ш.Ганчимэг, Л.Энхзаяа зэрэг дөрөв эмэгтэй уулчин амжилттай авирч байжээ. Мөн тэрбээр дугуй болон явганаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхист аялан нийт 22 мянга 500 км замыг ганцаар туулсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bayar hurgei
2018/08/21 103.10.23.143
Зочин
Баяр хүргэе. Бахархаж бна шүү дүү минь. Улам гялалзаж яваарай.
2018/08/21 202.126.89.190