8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын асуудлаар уучлалт гуйсан

2018-08-21 11:26:00

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбумын хэрэг" гэх асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл нийтийн сонсгол явуулах боломжгүй гэх хариултыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлсэнээр нийтийн сонсгол хийх боломжгүй болсонюм. Нийтийн сонсгол хийх боломжгүй ч энэ хэргийг эцэст хүртэл явна гэдгээ мөн хэлж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өмнө манай сайтад өгсөн ярилцлагадаа "60 бумын асуудлаар би тултал нь явж мухарлана. Аль шатандаа хуулийн гажуудлаар хэргийг хаацайлж дардаг вэ гэдгийг олон нийт мэдэж аваасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн цэцэд хандана. Ямар хариу өгөхийг нь харъя. Шинээр олдсон материалуудыг  Ерөнхий Прокуорт шилжүүлнэ. Хэргийг нээх эсвэл хаах нь уу харъя. Шүхэл үлээгч гэж ярьдаг. Нэг үгээр хэлбэл нийгэмд авлигалтай холбоотой асуудал гарлаа гэхэд мэдээлэл өгч Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ийм хуулийн заалтыг манай  Авлигалын эсрэг парламентын бүлгээс өргөн баръя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл "60 тэрбум"-ын схемд холбогдож  магадгүй хандив өгсөн дараа нь ажлаасаа  халагдсан, сэтгэл санааны хувьд   хохирсон  хүмүүс нийгэмд гарч ирээд дуугарах гэхээр дахиад Эрүүгийн хариуцлагад орох гээд байгаа. Энэ Эрүүгийн хариуцлагыг  байхгүй  болгож шүхэл үлээгчдээ хамгаалах хууль эрхзүйн орчныг Авлигын эсрэг хууль тогтоомжид  оруулах нь зүйтэй гэж харж байгаа" хэмээн хэлж байсан. Тэгвэл өчигдрөөс  эхлэн зарим мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсан талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ажлын цаг дуусахын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, “60 тэрбум”-ын ярианд оролцсоноо хүлээж, уучлалт гуйсан бичгээ өгсөн гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээллийн эхэнд  "Өчигдөр 18:00 УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн агуулгатай байна. Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан тохиолдол боллоо" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард нь эрхи бариад суугаа баагий
Хөөрхий гуйж байгаа нь ч тэр, гуйлгаж байгаа нь ч тэр... Зүгээр л самуун цагийн нэрмээс... Хаан нь хаан шиг, албат нь албат шиг болохоо байсан цагт улс орон унаж мөхөхийн цондон...
2018/08/23 202.131.7.74
Zochin
OjunErdenees uuchlalt guisan bol bichgeer hijgeed tohirno biz, ard tumbeesee uuchlalt guival medeelelijn heregseleleer hijh jostoi. Gemtei hun gelbelzen gegcheer aigaad neg tsaas maasan derr hunij am
2018/08/22 88.130.50.174
zochin
Zohiomol hereg ter Dorjzodov eruul hun bish teren deer ni Sandui erguu nemegdeed darga deeree orj tiim yum yarij baidag
2018/08/22 203.91.115.42
Иргэн
Мэлгэр мэлзэж мэлзжэ үнэнд гүйцэгджээ. Одоо огцроод зайлах хэрэгтэй.
2018/08/21 122.201.31.233
mongol
ingeed boloo aaaaa
2018/08/21 223.104.178.222
Zochin
Zohiomol gechjee.zohiomol baij harahdaach
2018/08/21 202.126.89.86
зочин
зохиомол хэрэг гэчижэээ өмхийй хужаа чинь юу гээд бгам бэ
2018/08/21 202.126.89.114
зочин
энэ хужаа энхболд монгол улсыг ёстой самрах нь ээ яах вэ
2018/08/21 202.126.89.114
mongol
Uuclal guigaad l boloo yu. Ter hun turiin undurlugiin huvid tiim yumiig taslan zogsooh hariutslaga tootsoh baisan.
2018/08/21 202.126.89.208
zochin
bolj de , oilgoltsoh ni chuhal shuu
2018/08/21 119.40.98.162