8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг яаравчлахыг даалгав

2018-08-21 11:50:13

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг есдүгээр сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулж, тайланг ХХҮЕГ-т ирүүлж нэгтгэн, үр дүнг танилцуулахыг С.Чинзориг сайд нийгмийн халамжийн хүрээнд үүрэг даалгавар өглөө.

Түүнчлэн орон нутгийн ХХҮГ-ууд өөрийн аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийслэл хотод түр хугацаагаар ирэхдээ нийтийн тээврээр зорчих санхүүжилтийн тооцоо, судалгаагаад орон нутгийн төсөвт жил бүр тусган батлуулах, тэтгэвэр тэтгэмжийн өр гаргахгүй зэрэг асуудлыг анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Мөн халамж, асрамжийн төвүүдийг аль болох улсаас санхүүждэг байх тогтолцоог бүрдүүлэх бодлого барьж буйгаа дурдаад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтын ажил удаашралтай байна. Иймээс дүүргүүдэд ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө. Дараа нь аймаг, орон нутагт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх хүнсний дэлгүүрийн сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах үйл явцад тавих хяналтыг сайжруулахыг сануулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ганаа
4 сард судалгаагаа нөхөж өгсөн гэтэл одоо болтол хүүхдийн мөнгө орохгүй байгаа. хорооны халамжийн мэргэжилтнээс асуухаар яам мөнгийг чинь оруулах шийдвэр гаргана яамнаас хариу өгөөгүй байна гээд байна
2018/08/22 124.158.112.3
muuluu
gol ni nuhuj uguh vv
2018/08/21 203.91.119.90
eej
urd onuudad asuudalgvi orj bsan umaa hvvhdiin mungu. tegeed saya hicheel oroh bolood awah gesen chini oroog vi bna aa.yasan we gesen chini horoonii sudalgaand hamragdaagvi genee.yalgahaa bolio
2018/08/21 203.91.119.90
irgen
sudalgaand hamragdaagvi l geed baih yum harya horoo dvvregtee handahaar hyanagdaj bna geh yum
2018/08/21 124.158.112.3
irgen
sudalgaand 3 n sard hamragdchihaad bhad odoo boltol hariu ni garaagvi bna bzd 5-r horoo
2018/08/21 124.158.112.3