8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто замын засвар, нөхөн сэргээлтийн ажлыг ирэх сарын 1-ний дотор дуусгах үүрэг өглөө

2018-08-21 13:30:00

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээлэл хийснээр эхэлсэн юм.

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, цагдаагийн хурандаа Д. Дашдорж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудын талаар танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг шуурхай зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор дуусгах, авто тээврийн шалган бүртгэх товчоодын ачааллыг жигдрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилэх арга хэмжээг авах,

МУ-ын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах,

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын сахилга, хариуцлагаа чангатгах, хяналтаа сайжруулах, ээлжийн амралттай байгаа удирдлага болон нэгжийн дарга нарыг ажилд оруулах,

“Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг эрчимжүүлэн ажиллах,

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар төлөвлөсөн ажлуудаа хугацаандаа чанартай гүйцэтгэж дуусгах, инженерийн шугам, сүлжээний засварын ажлыг ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусгах, айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулаалгын аян, урилга өрнүүлэх,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулах, автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүл” хэмээн холбогдох байгууллагын удаирдлагуудад үүрэг даалгаварыг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл