8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Баянсэлэнгийг 19,2 сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарчээ

2018-08-21 15:48:24

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох эсэх тухай шүүх хурал дөнгөж сая БГД-ийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19,2 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
!!!!!
Монголын хууль шүүхийн байгууллага жинхэнэ хогийн тантан болжээ. Элбэгдорж, М.Энхболд нарын гар хөл болсон шүүгч прокуроруудыг нэн даруй зайлуулж Хууль хүчний байгууллагуудаа цэвэрлээч ээ.
2018/08/22 202.126.88.38
иргэн
Харин гайгүй юм биш үү?
2018/08/21 66.181.183.145
Suka
HUIL GUIL BOLJINDO
2018/08/21 66.181.185.34