8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ яамдуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна

2018-08-22 09:11:15

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар яамдуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байгаа юм. ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т шалгалт явуулсан. Шалгалтаар төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах төрлийн 115 бүтээгдэхүүн илэрсэн байна. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс цаашид архи, дарсны зүйлсийг төрийн албан байгууллагуудад нэвтрүүлэхгүй байх, иргэдэд хүнд суртал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож байх жишгийг нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байна. 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хурлын дараа мэдээлэл хийнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Наад архиа саарал ордондоо л нэвтрүүлэхгүй байхаас эхэлж бусдад үлгэр дуурайл болсон нь дээр байх
2018/08/22 119.40.100.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment