8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Билэгт: Тойргийнхоо иргэдтэйгээ уулзах үеэр сугалаа явуулбал сонирхолтой байх болов уу гэж бодсон

2018-08-22 09:19:00

УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо ажиллах үеэр сонгогчиддоо өгсөн гарын бэлэг нь  олны шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Учир нь тэрбээр тойргийнхоо сонгогчид хивс, өөрийнхөө зурагтай данс, бакал зэргийг бэлэглэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн энэ талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү ярьжээ.

Тэрбээр "Хонгор нутгийнхаа нэг төлөөллийн хувьд сонгогчдынхоо хүүхдүүдэд жил бүр хувийнхаа зүгээс хичээлийн хэрэглэл гардуулдаг. Улсын мөнгөнөөс аваад бэлэг тараагаад байгаа юм биш. Мэдээж, хотоос очсон хүн ганзага хоосон очдоггүйтэй л адил, сонгогчиддоо гарын бэлэг гардуулсан төдий. Бэлгийн морины шүдийг татдаггүй гэдэг үгтэй. Малчдад хамгийн их хэрэгцээтэй байдаг бакалыг цөөхөн ч гэсэн хүнд бэлэглэчих, цайгаа уудлаад уух, дэвсээд суух хивс, данх өгчихье гэж бодсон.

Тойргийнхоо иргэдтэйгээ уулзах үеэр сугалаа явуулбал тэдэнд маань сонирхолтой байх болов уу л гэж бодсон юм. Монголын ард түмэн данханд цайны дээжээ хийдэг хүндэтгэлтэй эд. 

Улс төрийн янз бүрийн буруу зүйлийн лобби, бүлэглэлттэй хамтарч ажиллахгүй, хэн нэгний халаасанд орохгүйгээр төрийн хүн, ард түмний төлөөллийн үүргээ үнэнчээр биелүүлэх гэж зүтгэсний минь хариуд намайг нийгэмд муухай харагдуулах гэж оролдож байгаа нь энэ юм шиг байна" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Монголчуудыг ийм ядуу болгосон хүмүүс хэн бэ. Тэр олон жил Гишүүн байсан дарга нар юу хийсэн бэ . Ядаж бидон сав суулга, гутал ч байхгүй юмуу хаашаа юм бэ.
2018/08/23 64.119.26.47
Zochin
Ene avgai helj yarj, hiij baigaagaasaa ichdegui jum baih da. Ih hurald suuh n bitgij hel, yam tamgyn gazar ch ajilah setgehuigui hun jum aa. Torijn gishuun sugalaa, pokal, danh yariad suuj bh gej de
2018/08/22 88.130.50.174
Зочин
Та бидний амьдралыг дээшлүүлэх гэж гарч ирээ биз дээ. Данх сав суулга тараахаас арай өөр зүйл бодож олохыг хичээвэл ямар вэ? Данх авч байгаа нөхдууд маргааш бидоны сургаар нөгөө талд нь саналаа өгөх б
2018/08/22 124.158.113.3
Зочин
Монголын ард түмэнд сугалаа хэрэггүй. Ядуу хүмүүсийг ходоодоор нь урхидна гэж энэ дээ. Зайлуул.
2018/08/22 124.158.113.3
Зочин
Жаахан өөрөөр сэтгээч гишүүнээ. Одоо бидэнд сугалаанд азаа үзэж хивс авах хэрэг алга. Амдралыг маань одооны түвшнээс дээшлүүлэхэд анхаарлаа хандуулаач. Ядуу хүмүүсийн ходоодоор урхидах арга энэ байх
2018/08/22 124.158.113.3
Bayaraa
"Өвөл болохоор хүйтэн болдог" "Данханд цай чанаж уудаг" "Малчин хүн бакиал өмсдөг" эдгээр мундаг үг зөвхөн манай УИХ-ын гишүүн Билэгт авгайгаас л гарна. Мундаг байгаа биз.
2018/08/22 103.26.195.93
Заншил
Дээшээ харсан сав арвижихийн бэлэг-дэмбэрэлтэй л зүйл л дээ. Яагаад болдоггүй юм. Монгол хүн шүү дээ бид нар...Уужуу бод доо..
2018/08/22 202.21.106.167
иргэн
энэ наймаачин хар авгай иргэдийг доромжилж доншуучилж явна.
2018/08/22 202.179.25.100
ИРГЭН
Ха ха үүнийг одоо юу гэж бодох вэ, мөрийтэй тоглоом тоглуулаад явж байдаг УИХ
2018/08/22 202.70.34.70
Иргэн
Тэнэг мал гэж сонгочдоо боджээ дээ янз нь. Хахуулиар төрийн эрх авах гэж ойлгох уу
2018/08/22 203.217.139.225
  • Recent
  • Most Read
  • Most Comment