8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Баянсэлэнгэ Улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаад 19 сая төгрөгөөр торгуулав

2018-08-22 09:25:00

Өнгөрсөн нэгдүгээр  сард АТГ мэдээлэл хийхдээ "Барилга хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, мөн бусад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор эгч, дүү, нөхрийнх нь дүүгээс байцаалт мэдүүлэг авсан. Тус хэргийг шалгаж байна" гэсэн мэдээллийг өгч байсан.  Түүнээс хойш Барилга хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг шалгагдаж, шүүхэд шилжээд байсан юм.

Ийн түүний хэрэг шүүхийн шатанд шилжиж өнгөрсөн тав дахь өдрөөс хойш гурван өдөр шүүх хурал нь үргэлжилж шүүх шийдвэрээ гаргалаа.  Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм. 

Шүүхийн албан ёсны шийдвэр

Шүүгдэгч Цагаан овогт Зангадын Баянсэлэнгэ, Боржигон овогт Миеэгомбын Болортуяа нарыг Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар

  • З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар,
  • М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
  • 972,448,955 төгрөгийг Бэрэн групп ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Ийнхүү анх АТГ-аас хамаатан садан, төрсөн эгч дүүдээ давуу эрх олгосон, 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр жил гаруй хугацаанд шалгачихаад 19,200,000 төгрөгөөр торгоод өнгөрөх нь шударга ёс мөн үү. Энэ мэт  хэргүүд хэсэгтээ хэл ам, хэвлэлийнхний бай болж явсаар аажимдаа мартагдах нь олонтаа. Үүний нэг нь сайд асан З.Баянсэлэнгийн хэрэг болов уу. Саяхан гэхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг дуулиан шуугиантай хорьж, хэсэг хугацаанд шалгасан. Гэтэл өнөөдөр хэрэг аль шатандаа явж байгаа, шалгаж байгаа эсэх нь тодорхой бус байна. Энэ мэтчилэн замхарч алга болсон хэрэг нэгээр тогтохгүй. Тодруулбал, Үүний нэг нь халамжийн гэх тодотголтой Д.Баярсайханы хэрэг. Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэсэн мэдээлэл баривчилгааны дараахан хэвлэлээр мэдээлэгдэж байсан. Гэтэл тус хэрэг замхарч алга болсон гэхэд болно. Тус хэргүүдийн бас  нэг тод жишээ нь 60 тэрбумын хэрэг. 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүс хэргээ хүлээсэн байхад ямар ч хариуцлагагүй хүлээгээгүй байна. Өчигдөр гэхэд УИХ-ын дарга М.Энхболд тус хэрэгт нэр холбогдсондоо ард түмнээсээ уучлалт гуйсан. Гэтэл хэрэг аль шатандаа шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна. Ер нь энэ мэтээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаад нэг мэдэхэд сураг алдардаг эрхмүүд олон. Энэ жишгийг сайд асан З.Баянсэлэнгэ давтав бололтой. Тэрбээр цөөхөн хэдэн төгрөгөөр торгуулж, төрийн албанд ажиллах эрхээ 3 жилээр хасуулаад л өнөөх дуулиантай улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг хаагдав. Энэ шударга ёс мөн үү. 

Одоогоос таван жилийн өмнө 16 настай хүүг  хүний өмч хөрөнгөнд хохирол учруулсан хэргээр яллаж байсан. Тодруулбал, хохирол нь машины хагарсан цонхны шилний төлбөр болох 60 мянган төгрөг. Хүү тус мөнгийн барагдуулж чадаагүй учраас Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн шүүхээс 16 настай А.Г-д  Эрүүгийн хуулийн 145.4 зүйлээр 10 жил зургаан хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргаж байсан. 16 настай хүү хувь хүнийг 60 мянган төгрөгөөр хохироосон байхад сайд асан З.Баянсэлэнгэ улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдсан. Хэрвээ "Бэрэн" групп буруутай юм бол анхнаасаа З.Баянсэлэнгийг биш тус группыг шалгах ёстой байсан биш гэж үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шүүгчид авлигачид болсон
Ялагдсан намын хүн төрийн албанд ажиллахгүй нь ойлгомжтой. Шүүгчид ард түмнээр элэг доог хийчих юм байна л даа
2018/08/23 172.91.132.10
Элбэгдорж
Би яаж ийж бгаад улс төрд шуругнаа. Тэгээд улсын төсвөөс 979,4 төг идээд 19сая өгчихнө. Цаан нь 960,4сая унаж бна. Насаараа хөдөлмөрлөж татвар төлж бхаар энэ нь маш зөв безнес бна. Нөхдөө улс төрлүү
2018/08/22 183.177.101.122
Зочин
Үнэнийг бичсэн сэтгэгдэл устгаад ёрын сайт байна
2018/08/22 122.201.24.16
Сайханаа
Ямар ч сайхан арын хаалгатай хүн гэж ийм байдаг юм вэ
2018/08/22 202.21.106.123
  • Recent
  • Most Read
  • Most Comment