8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон таван настай охиныг эсэн мэнд олжээ

2018-08-22 10:06:29

Энэ сарын 19-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ширээ нурууны нутаг гэдэг газраас 5 настай эмэгтэй Э нь ор сураггүй алга боллоо гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын 82 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн 24 иргэн, нийт 106 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид өчигдөр орой 21.00 цагт уг хүүхдийг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл