8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: 829 өрөөг шалгахад архи дарс гарч ирсэн тохиолдол илэрсэн

2018-08-22 11:14:00


Соёл урлагийн газарт сальют, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шатахуун илэрсэн

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгалт явуулсан. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв. Эдгээр шалгалтын дүнг нэгтгэж өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллийн эхэнд "Төрийн албанд сахилга хариуцлага, нэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоол гаргасан байдаг. Яамдад өгсөн уг үүрэг даалгаврыг биелэлтийг ЗГХЭГ-аас шалгалаа. Ер нь сүүлийн арваад жил төрийн албаны сахилга бат ихээр алдагдсан. Үүнтэй холбоотой Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжуудыг өөрчлөхөөс гадна дотоод журмуудыг шинэчилж байгаа юм. Сая бид яамдад шалгалт хийж, 829 өрөөг шалгахад архи дарс гарч ирсэн тохиолдол илэрсэн. Одоо хяналтын камер ажиллуулах,иргэдийн мэдээлэлд үндэслэн шалгалт хийх асуудал дээр түлхүү анхаарна. Төрийн албыг чадавхжуулах ажлыг энэ ондоо багтаан, нэг мөр шийдэн ажиллана. Төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна.Төрийн захиргааны байгууллагуудад ажилчид нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга байна. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ЗГ-ын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгаж байна. Яам агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбож хариуцлага тооцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үүрэгт ажлаа чанартай үр дүнтэй гүйцэтгэх ёстой. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Бид ард түмнээс сонгогдсон ардчилсан төр. Төрийн албан хаагч нар, төр бол ард түмэнд үйлчлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллахыг анхааруулж байна гэлээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Шалгалтын үеэр Гадаад харилцааны яамны төрийн нарийн албан өрөөндөө согтуу байсан гэх мэдээлэл үнэн үү?

-Албан өрөөндөө согтуурсан байдалтай байгаа албан хаагч илэрвэл шууд хариуцлага тооцох үүрэг өгөгдсөн байсан. Гэхдээ шалгалтаар ийм төрлийн зөрчил үүсээгүй. Архи, согтууруулах ундаа илэрсэн төрийн байгууллагуудын зүгээс ууж хэрэглээгүй, зөвхөн хадгалсан байсан. Хөдөө орон нутаг руу явуулах гэж байсан, бэлэг дурсгалын зүйл зэргээр янз бүрийн тайлбар хийсэн байна лээ.

-Төрийг байгууллагуудаас тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн үү?

-Соёл урлагийн газарт сальют, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шатахуун илэрсэн. Мэргэжлийн онцлогоос нь хамаарсан, шалгахаар ирүүлсэн бүтээгдэхүүний дээж гэсэн тайлбар өгсөн байгаа. Цаашид төрийн албаны байгууллагад тэсэрч, дэлбэрэх бодис оруулах асуудлыг хатуу хориглоно.

-Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдэд яг ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд архи илэрсэн тохиолдолд ямар хариуцлага ногдуулах заалт илрээгүй. Зарим төрийн албан хаагчид бидний явуулсан гэнэтийн шалгалтыг хүний эрхэнд халдлаа гэж дүгнэсэн. Энэ нь гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг шууд бичлэгээс үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гахайн толгой
Хуйхалж шараад цагаан сарын ууцны оронд тавьчихмаар толгой байна шүү.Ийм гахай шинжийн толгойтой улс маш шуналтай ховдог байдаг.
2018/08/23 103.111.68.3
Зочин
МАХБАЛ ЕРӨНХИИЛЭГЧИЙН ХҮН ГЭНЭЭ ЯАНАА ТЭГВЭЛ ТЭР АРЫН ХҮН НЬ ЯАГААД ТАГ ЧИГ БАЙНА АА БИД ЕР НЬ ЯАХ ЁСТОЙ БОЛЖ БАЙНА АА ТАМИНЬ ЭЭ.........
2018/08/22 103.212.119.25
ок
тэгээд бүгдийг нь зайлуулаач ээ гахайн хоншоорт оо
2018/08/22 202.55.191.42
Иргэн
Махбалынхаа учрыг сайн олооч ээ. Хэн энэ хүнийг ийм болгов. Хаанаас баяжив. Хэнд хандив өгч, хэний гар хөл болж байж ийм болов. Учир энд бий шүү. Баттулга Ерөнхийгөгчийн хүн, МОАХ л гэнэ. Сахал Батэрд
2018/08/22 202.70.34.70
!!!
115 шил архи хадгалж байсан дараагийн 115-н Махбалуудыг ажлаас нь халж шинэ хүмүүсийг томилооч ээ. 115 -н ажлын байр гарсан байна. 115 хүний амь аврагдах, 115 хүнийг гэмт хэргээс хамгаалах сайн талтай
2018/08/22 202.126.89.20