8o
Улаанбаатар хот
mobile menu

5 настай охиныг 37 настай эмэгтэй хүн хулгайлжээ

2018-08-22 11:24:12

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжилах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгаас алга болсон таван настай Э гэх охиныг улсын хэмжээнд хоёр хоногийн хугацаанд эрэн сурвалжилж өчигдөр /2018.08.21/ эсэн мэнд олсон талаар мэдээллийг хүргэсэн билээ. 

Охиныг 37 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, Б гэгч эмэгтэй Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор охины биед ил харагдах гэмтэл шарх сорвигүй байна.

Таван настай Э гэх охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон тухай мэдээлэл Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 20:30 цагт ирснээр эрэн сурвалжилах ажиллагааг эхлүүлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тэр янхан цаазын ял олноо ЭНЭ хэргийн учрыг сайн олоод АРД ТҮМЭНД сэрэмжлүүлэг зорилгоор сайн мэдээлээчээ
2018/08/22 103.212.119.25
Ван
Эд эрхтэнийг нь авахаар мөнгөтэй томчууд захиалга өгсөн байж болно.Ясыг нь цайтал шалгаад цаад эздийг нь илрүүлэх хэрэгтэй.
2018/08/22 103.111.68.3
од
халаасанд нь хар тамхи хийгээд урд хид давуулаад хаячихаач тиймэрхүү хүн хогоор яаадгийн сда гэж
2018/08/22 202.126.89.144
Иргэн
Хүний нялх үрийг хулгайлаад яадаг муу янхан бэ
2018/08/22 202.126.89.172