8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чинзориг: Багш, эмч нарын цалинг нэмнэ. Шүүгч, прокурорын цалинг нэмэхгүй

2018-08-22 12:50:00

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн Багш болон сувилагч түүнээс доошхи төрийн албан хаагчийн үндсэн цалинг ирэх сарын 1 нээс эхлэн 8 хувиар нэмнэ.  Бага ангийн багш, цэцэрлэгийн багш, сувилагчийн цалинг 1-3 шатлалаар нэмнэ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ инфляцийн түвшинг барьсан. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдсэн төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээнд тулгуурласан. Хамгийн ачаалал өндөртэй, ур чадвар шаарддаг, ажлын байрны нөхцөл хүнд төрийн албан хаагчдын зэрэглэлийг харгалзсан. Мөн соёл урлагийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр тооцсон. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ улс төрийн болон шүүгч, прокурорын цалинг нэмэхгүй. Улмаар багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ.  Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаатай холбоотой УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмж байна" гэсэн юм.  

Мэдээллийг шууд дамжуулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Төрийн албан хаагчид ойролцоо цалин авах нь зүйтэй байх
шүүгчийн дундаж цалин 3 сая, прокурорын дундаж цалин 2 сая, цэцэрлэгийн багшийн дундаж цалин 500 мянга, төрийн захиргааны албан хаагчдын дундаж цалин 700.000 мянга байгаад байна.
2018/08/23 119.40.100.66
зочин
бүх салбарт адил нэмэгүй бол юмны үнэ ѳсѳж бусад нь хохирно тэнэг Тѳр
2018/08/23 202.70.47.90
зочин
Нэмсэн ч гэж дээ. арай ч дээ.Сэтгүүлч сайд хүн хуурахдаа л сайн юмаа. Энэ салбарч дампуурч гүйцлээ.
2018/08/22 124.158.88.8
Зочин
Манай эрүүл мэндийн салбарынхан сэтгүүлчээр удирдуулахаар яаж хөгжих вэ дээ. Зайлуул.
2018/08/22 124.158.113.3
Зочин
Манай салбарын онцлогийг мэддэггүй, зөвхөн улс төрийн нөлөөгөөр удирдахыг оролдож яваа сайд даа.
2018/08/22 124.158.113.3