8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобус 23 цаг хүртэл явна

2018-08-22 13:36:08

Хичээлийн шинэ жил эхлэн гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болжээ. Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа "Хичээлийн шинэ жилийг угтан наймдугаар сарын 25 буюу энэ бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ. Иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаагаас гадна энэ бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэх болсонтой холбогдуулаад энэ арга хэмжээг авч байна. 

Ажлын өдрүүдэд нийт 959 автобус, троллейбус явж, энэ утгаараа автобус хоорондын зай богиносч байна.  Өөрөөр хэлбэл хотын төвд 7-8 минутын хүлээгдлийн хугацаатай болж байна. Зарим чиглэлд автобусууд 23.00 цаг хүртэл явна" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хяналт тавих хэрэгтэй
9 цаг гээд л зогсчихдог шд, жил бүр л 23 цаг гэдэг сайхан зүйл ярьдаг. Хяналт тавьж хэдэн цагт зогсож байгааг нь шалгахгүй бол хэн 23 хүртэл яваад байх вэ дээ
2018/08/23 119.40.100.66
Zochin
Үнэн бол сайхан л бна урд жилүүдэд ч бас ингэж ярьж л бсан 9 цагаас хойш ёстой Май болдог шүү яг 23 цаг хүртэл явуулаарай даа
2018/08/22 202.179.24.58