Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Баярсайханыг албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэрийг гаргажээ.
Дээрх яаманд ЗГХЭГ-аас шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн албан тушаалд үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж буй зөрчил илэрчээ. Учир нь, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгооны асуудал жил гаруй хугацаанд шүүхээр явсны эцэст хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байна гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.
Б.Баярсайханыг шүүхээр явж байх хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга нь албан ёсоор жинхлэгдээгүй байсан учраас бусад албад, хэлтсийн дарга нарын томилгоо, албан үүрэгт нь жинхлэх асуудал мөн хүлээлт үүсгэсэн байжээ.
Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Б.Баярсайханыг тус яамны ТНБД-аар эгүүлэн томилох шийдвэр гаргасан байна.
Б.Баярсайханыг албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэрийг гаргав
2018-08-23 09:08:57