Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.
10:00 цагт: ХНХЯ-ны гуравдугаар давхрын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цалингийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 91915340, 88844482
10:00 цагт: НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н 'А' танхимд болно. Бүлгийн хурлаар Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно.
10:00 цагт: МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал өөрийн байранд зохион байгуулна.
11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд 'Сайн энергийн төв' ТББ-аас 'Ub palace'-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын хөтөлбөр
13:00 цагт: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ.
14:30 цагт: Сайд нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
14:35 цагт: Хэвлэлийн хурал хийнэ.
15:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхана.
16:00 цагт: Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхана.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2018-08-23 09:12:07