8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй буудал ажлуулж байсан этгээдүүдэд зөрчлийн хэрэг үүсгэлээ

2018-08-25 15:27:00

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/341 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дүүргийн хороодод үйл ажиллагаа явуулж байгаа дэн болон зочид буудлын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
 
Шалгалтанд хамрагдсан 15 дэн болон зочид буудлаас 13 нь MNS 4588:2008 стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж байсан бол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Уянга уул ХХК”-ны “Уянга” зочид буудал, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жасиун” нэртэй буудлууд Нийслэлийн аялал жуулчлалын газраас MNS 4588:2008 стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авалгүйгээр ажиллаж байсныг нь тогтоож, үүд хаалгыг нь хаажээ.

Мөн  хууль бусаар олсон орлогыг түр хураан авч захирал, удирдлагуудад нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 зүйлээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment