Энэ сарын 19-ний өдрийн 16:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг “Ширээ нурууны нутаг” гэх газар тус сумын харъяат, таван настай Э охин гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон. Тухайн үед охиныг гэр бүлийнхэн нь түүнийг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах ангийнханд өгсөн. Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр хайсан билээ. Улмаар тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.
Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид энэ сарын 21-ний оройн 21:00 цагт охиныг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон билээ.
Охин хулгайлагдсан байсан нь тогтоогдсон. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух “Б” гэх эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа. Сэжигтэн Б-г саатуулан шалгаж байгаа аж.
Ингээд сэжигтэн этгээд охиныг хулгайлсан шалтгаанаа ийнхүү тайлбарлан мэдүүлэг өгсөн байна. Билэгээс үзнэ үү.