8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгогчиддоо саалийн хувингаар "даллах" мэргэн санаа

2018-08-23 09:59:00

 

-УИХ-ын гишүүн Б.Билэгтийг дараагийн удаа "тогоо, шанага" аваад очиход гайхах хэрэггүй шүү-

УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Засгийн газрын сайд нарыг томилж байхад УИХ-ын гишүүн М.Билэгт Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинд хандаж "өвөл болохоор хүйтэн болно" гэж өвлийн хүйтнийг онцгой байдлаар сануулж хүмүүсийн ярианы бай болж байсан. Тухайн үед "мэргэн ард"-ын үг биелэлээ олж өвөл болж нэлээд хүйтэрсэн. Энэ үг нь  олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртэж эрхэм гишүүн М.Билэгт "мэргэн ард" гэх "чимэгийн" эзэн болсон. УИХ-ын чуулган завсарлаж төрийн түшээд сонгогдсон тойрогтоо ажиллаж зуныг өнгөрөөж яваа. Үүний адилаар УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймагт очиж сонгогчидтой уулзалт хийх гэтэл хэдэн хөгшид, хүүхдүүд хэрэгт дурлан үзэгдэх төдий байсан гэнэ. Уулзалтын танхим дүүрэхгүй байгаа тул эрхэм гишүүн тун ч "мэргэн ухаан" сийлсэн нь бас олны хэл амны бай болж орхив.  

Тодруулбал, УИХ-д Баянхонгор аймгаас сонгогдон ажиллаж буй М.Билэгт гишүүн өнгөрсөн өдрүүдэд тойргийнхоо ард иргэдтэй уулзалт хийсэн. Тэрбээр тойргийнхоо иргэдэд өөрийнхөө зурагтай данх тарааж бас ч болоогүй уулзалтандаа иргэдээ ирүүлэхийн тулд азын сугалаа, гарын бэлэг бэлдсэн тухайгаа зарлан тунхагласан юм. Тус амлалтандаа хүрч 100 шахам азтан тодруулсан байна. Тэрээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, азтнаар шалгарсан иргэдэд Орос бакаль, саалийн хувин, хивс, данх, зэрэг зүйлс бэлэглэж, олон нийтийн ярианы сэдэв болов.  

Өмнө нь Баянхонгор нутгаас УИХ-д суусан Д.Ганбат гишүүн  40-ын бидон тарааж, нэрнийхээ өмнө “бидон” гэх хоч авч байсан бол энэ удаа Б.Билэгт гишүүн “данх” хоч авлаа. Түүний паян үүгээр дуусахгүй. Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Элдэв-Очир, Г.Занданшатар, Б.Билэгт гишүүн хамтдаа нутагтаа очоод бас л онигоонд ороод ирсэн. Нутгийн гурван гишүүн зэрэгцэж зогсчихоод “Миний ардын сэтгэл цагаан” дууг дуулж, олны элэг доог болж байсан. Хошиг шог цаашаа юм болсон. Энэ мэт хэлсэн үг, хийж буй үйлдлээсээ болж байнга шүүмжлүүлэх болсон УИХ-ын гишүүн Б.Билэгтийг дараагийн удаа галын хайч, тогоо бариад очиход нэх их гайхах юмгүй боллоо. Баянхонгорын ард иргэдийн хүсэж буй зүйл ердөө тогоо шанага уу? эсвэл хөгжил дэвшил үү? гэдгийг ойлгохгүй яваа эрхэм гишүүндээ нутгийн иргэд ямар сайндаа л "Энэ авгай ингэж балайрч байхаар манай аймагт олгогдсон лицензүүдийг цуцлуулах ажлыг хийгээсэй. Бидэнд данх, бидон, талх, будаа, гурилхан ерөөсөө ч хэрэггүй шүү дээ" хэмээн өөр хоорондоо ярьж байгаа сурагтай. Зарим нутгийн иргэд зарласан хуралд нь очихгүй болохоор “аргаа барсандаа л саалийн хувингаар даллаж байна” хэмээн эрхэм гишүүнээ даапаалж сууна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ard tumniig baga doromjil debil avgai min.Oyunii homsdoltoi avgai
2018/08/24 150.129.142.116
сонгогч
Биднийгээ олон жил баясгаж яваарай
2018/08/23 103.212.117.75
Shar tokhoi
Eree tseeree aldsan eh ornoos urvagchid byr ichieh bulcharhagyi .Mongol hymyysiin erhiig zorchin arga saam zali meh hereglen toriig garaad surchihsan urvagchid .Mongolchuudiin erh choloog boomilj bna.
2018/08/23 185.75.139.248
Zochin
Xtuts, Maskijhan ene avgajg ajild avaach, orlogo bol zad nemegdne shuu
2018/08/23 88.130.50.226
Xa xa xa
Xa xa xa wxa xa xa xetsyy ch ium aa daa,
2018/08/23 202.21.106.160
оо
энэ авгай эрүүл үү
2018/08/23 202.179.31.94
Ха
Их гун ухаантан гэдэг Чимэд мэтийн хуульч нэртэй тэнэгуудийн зохиож баталсан МУ-ын ундсэн хууль нэртэй луйврын баримтын гай. УИХ-ын гишуудийн хийх ажил юу билээ, енеедер эд юу хийж байгаа билээ!!!!
2018/08/23 103.14.38.130
зочин
Зайлуул энэ муу авгай бид нарыг их баясгаж инээлгэх юм цаашид ч их баясгах байх.
2018/08/23 202.9.41.242
Зочин
АМЛАЛТАНДАА ШААГДСАН АМЬТАН АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ,ЦУРХАЙ ЗАГАСНЫВ, ҮЛГЭРЭЭР АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ УЛСЫН ТӨСӨВ,УЛС 2 Л ШАВАРТ УНАСАН ШАРЫН ЭЗЭН ГЭГЧЭЭР СҮЙРНЭ ДЭЭ,
2018/08/23 203.91.115.37
MGL
АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД УЛСЫН ТӨСВИЙГ 76 ТИЙШ НЬЧАНГААЖ, ХҮРЭХГҮЙ БОЛОХООР ГАДААДААС ХЭДЭН ТЭРБУМААР ЗЭЭЛ АВААД БАЙХАД УЛС ЯАЖ ХӨГЖИХ ВЭ?
2018/08/23 203.91.115.37
Эрдэнэбат
Ямарч ядуу байсан өөрийгөө худалдаж болохгүй, эрхээ худалдаж болохгүй, хүүхдийнхээ ирээдүйг худалдаж болохгүй гэдгийг дэлхийн бусад бүх улсын иргэд мэддэг юм, тэнэгүүдээ.
2018/08/23 66.181.187.17
Эрдэнэбат
Бакал, данх сав, бидон, хивс хивсэнцэрийн үнэтэй хөөрхийлөлтэй хүмүүс. Худалдагдсан хувь заяа.
2018/08/23 66.181.187.17
эрдэнэбат
Манайхаас өөр улсын иргэд сонгогчид ийм зүйлийг доромжлол гэж үзэж нүүр рүү нь буцаагаад чулуудна. Үнэгүй өөрийгөө хүндэлдэггүй, нэр төрөө юунаас ч худалдахаас буцахгүй хүмүүс монголд их бх юм да.
2018/08/23 66.181.187.17
зочин
баримттай авилгал байхад хууль хяналт, АТГ хаагуур явдаг юм бэ. Нэг бахаалиар хичнээн үнэтэй зүйлээ сольж байгаагаа энэ залуу мэдэж байгаа боловуу хөөрхий монголын ард түмэн минь
2018/08/23 202.131.225.197
Я
ЭНЭМ ХЭЭЛ ХАХУУЛУУ ЧААВААС. ӨӨРИЙНХӨӨ ЧАДЛААР СОНГОГДОЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС ИРГЭДИЙН ХЭЭ ЭМЗЭГ СЭДВЭЭР ТОГЛОЛТ ХИЙХ ЮМ ДАА ХӨӨРХИЙ. АРД ИРГЭДЭЭ ЯДУУ БАЙЛГАХЫН АЧ ХОЛБОГДЛИЙГ БОДИТООР НЬ ХАРУУЛЖ БАЙНА
2018/08/23 124.158.88.8