8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

2018-08-23 10:27:00

Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд ‘ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгасан. Энэ хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

“Монгол Улсын Эрдэнэсийн сан” нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтанд байдаг улсын онц чухал объект юм. Түүнчлэн Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмаар ажилтан, алба хаагчид өрөө, тасалгаандаа согтууруулах ундааны зүйл нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон бөгөөд төрийн тусгай хамгаалалт өдөр бүр хяналт тавьдаг. Монголбанкны ажилтан, алба хаагчид тус журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажилладаг болно’ гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mnt
NEN SHALGSAN TER HUNDE HEL ARHICHID
2018/08/23 122.201.21.160
  • Recent
  • Most Read
  • Most Comment