8o
Улаанбаатар хот
mobile menu

Зочид буудалд гал гарчээ

2018-08-23 10:56:07

Баянзүрх дүүргийн 6-р  хороонд байрлах  “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09:27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраалаа.

Гал түймэр тус зочид буудлын хоёр давхарт гарч, эд хогшил шатаж байжээ.  Мөн аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment