8o
Улаанбаатар хот
mobile menu

 Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монголд чуулна

2018-08-23 11:05:58

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry)  Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих  эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззигийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан дэлхийн анхны эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Монгол Улс 2016 онд тус холбоонд албан ёсны 13 дахь гишүүн орноор элсэж 2017 оны 3 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.IWFCI Монгол салбар байгууллага нь өнгөрсөн хугацаанд Зүүн Өмнөд Азийн орнуудтай эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортыг дэмжих чиглэлээр Зүүн Өмнөд Азийн зургаан орноор таван удаагийн “АСЕАН – Монгол Бизнес Түншлэл” экспорт, импортыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

IWFCI нь “Global Women’s Trade Summit” Дэлхийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Дээд Хэмжээний Чуулга Уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд 2015 онд Энэтхэгийн Банглор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Куала Лумпур зэрэг хотуудад зохион байгуулж байсан.Энэ удаа IWFCI Монгол салбар байгууллага нь дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах  албан ёсны эрхийг хүлээн авсан  ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО байгуулан ажиллаж байна.

Чуулга уулзалтын үеэр дэлхийн 13 орны 300 гаруй бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод чуулж харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, экспорт, импортын боломжуудыг эрэлхийлэх, туршлагатай бизнес эрхлэгчид болон бусад салбарын манлайлагчидтай олон улсын харилцаагаа ахисан түвшинд хөгжүүлэх боломжуудыг олгож байгаагаараа  ач холбогдолтой юм.

Чуулга уулзалт “INNOVATION and CONNECTIVITY” уриан дор “Цахим Эдийн Засгийн Шилжилт- Эко Систем”, “Хөрөнгө Оруулалт – Олон Улсын Худалдаа”, “Инноваци – Эмэгтэйчүүдийн Бизнес Эрхлэлт”, “Мэдээллийн Технологи - Цахим Санхүүгийн Систем” зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж шинэ боломжуудын талаар хэлэлцэж туршлага солилцоно.  

Түүнчлэн чуулга уулзалтад IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Diana Abruzzi,  Бусаны Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, Малайзын Дижитал Эдийн Засгийн Корпорацийн Гүйцэтгэх захирал  Datuk Yasmin Mahmood тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “International Trade Fair”, Fashion show, Gala night  зохион байгуулагдана.  

Бидэнтэй  info@iwfci.mn хаягаар холбогдох буюу   www.facebook/IWFCI Mongolia  цахим хуудаснаас  дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment