8o
Улаанбаатар хот
mobile menu

"Засгийн газрын шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Ажил хаялт зарлана" гэв

2018-08-23 11:24:00

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдийн цалин 14-30 хувь болгож нэмэх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэр ирэх 9дүгээр сарын 1-нээс хэрэгжих  юм.

Тэгвэл МҮЭХ-ноос дөнгөж сая мэдээлэл хийж Загийн газраас гарагсан цалин нэмэх шийдвэрийг хүлээж авахгүй, санал нийлэхгүй байна гэдгээ хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийлээ.

Тэд Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдэгдэж байгаа онцолллоо.  Тус холбооноос "2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох ёстой байсан урамшууллын  56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хуваагаад найман хувиар цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгох гэж байна. Иймд МҮЭХ энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Иймд есдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын ҮЭ байгууллагууд ажил хаялтыг зохион байгуулах байр суурь хэвээрээ байгаа.  Иймд есдүгээр сарын 3-наас хамтын маргаанаа үргэлжлүүлнэ" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment