8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрлэн голоос хоёр эрэгтэй хүний цогцос олджээ

2018-08-23 13:58:00

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Модон гүүр гэх газар Хэрлэн голоос хоёр эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал,  эрэгтэй хүний цогцос байна  гэсэн дуудлага өчигдөр 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:09 цагт очиж, голын эргээс 30 метр зайд тус сумын харьяат 21 настай, эрэгтэй З-гийн цогцос усны мандал дээр хөвж байсныг 20 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Мөн энэ өдөр тус аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Хулсан шанд гэх газар Хэрлэн голд 35 настай эрэгтэй Э-ийн цогцос усны мандал  дээр хөвж байхад нь Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment