8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүлжүүлэх байранд орсон оюутнуудыг сургуульд нь мэдэгдэнэ

2018-08-23 15:57:04

Цагдаагийн байгууллагаас  хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор улсын хэмжээнд “Хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээ” зохион байгуулахаар болжээ. 

Тус арга хэмжээний төлөвлөгөө батлагдаад орон нутгуудад тараагдсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр сургуулийн орчинд гэмт хэрэг гарах нь ихэсч, залуус архидан согтуурах, дээрэмдэх зөрчил ихэсдэг . 

Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 87 мянган хүн эрүүлжүүлэх байранд орсноос 1000 гаруй нь насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус байсан. Үүнээс 400 орчим нь согтуугаар гэмт хэрэгт холбогдож, 25 залуу амь насаа алдсан. Тиймээс энэ жил согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон оюутан, сурагчдыг харьяалагддаг сургуульд нь албан тоотоор хандана” гэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл