8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэж оюутнууд жагсана

2018-08-24 09:01:54

09:00 цагт: 'Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл' сэдэвт зөвлөлдөх уулзалт Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно.

09:00 цагт:  Нүүдэлчид ба хот суурин' олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн /СТӨ/ 303 тоотод эхэлнэ.

09:00 цагт: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцана

10:00 цагт: ХХААХҮЯ-ны 9 давхарын хурлын танхимд Ургацын улсын комиссын хуралтай.

11:00 цагт:  Монголын Үндэсний музейн судлаачид Монголын эртний түүхийн судалгаанд шинжлэх ухааны шинэ нээлт хийж буйг албан ёсоор танилцуулна.  Монгол нутгаас урьд өмнө олдож бгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэнэ.

11:00 цагт:  Дээд боловсролын чанарыг сайжруулах хүрээнд БСШУСЯ, Сингапурын 'Тимасек' сантай хамтран хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн ахисан түвшний сургалтанд төрийн өмчийн 6 их дээд сургуулийн 50 багш, 30 оюутан хамрагдаж байна.БСШУС-ын сайд, Дээд боловсролын бодлогын газрынхантай хамт энэхүү сургалтын үйл явцтай танилцана. Арга хэмжээ МУИС-ийн номын сангийн хоёр давхарт болно.

11:00 цагт:  Хөдөө орон нутгаас шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдэд зориулсан 'Давалгаа' аппликейшны нээлтийн үйл ажиллагаа болно.

11:00 цагт:  УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ-АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА” сэдэвт хэлэлцүүлэг  Төрийн ордны А танхимд болно


11:30 цагт:  Гэр хороолол хөдөлгөөн Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан 'Монгол ньюс' мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ

12:00 цагт: Мишээл экспод болох 'БАРИЛГА ОРОН СУУЦ 2018' үзэсгэлэн яармагийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

12:00 цагт:  Япон улсын буцалтгүй тусламжаар хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөл баригдаж эхэлнэ. Арга хэмжээ 224 дүгээр цэцэрлэгийн хажууд болно.

12:00 цагт: МОНГОЛЫН АНХНЫ 'УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ТӨВ' НЭЭЛТЭЭ ХИЙНЭ. Нээлтийн арга хэмжээ БЗД, Арслантай гүүр, оюутны хотхон, 21-р сургуулийн баруун хойд талд, 40-р байрны 2 давхарт 5 тоотод болно.


13:00 цагт: Үндэсний соёл амралтын хүрээлэнд UB FOOD фестиваль нээлтийн арга хэмжээ болно.

13:00 цагт:  Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг оюутнууд жагсаал зохион байгуулна.
 

16:00 цагт:  ГХЯ-нд Монгол Улсын баатар, ахмад дипломатч Пунцагийн Шагдарсүрэн гуайн 100 насны ойд зориулсан шинэ гэрэл зургийн цомог, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

19:00 цагт: Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан хийж буй Залуучуудын сарын аяны нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэхүү аяны нээлтийн үеэр 15-34 насны залуучуудад сэтгэлзүйн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө, хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment