8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймгийн нөхөн сонгууль хойшлогдсоны учир

2018-08-24 09:11:00

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн нөхөн сонгуультай холбоотой асуудалд олны анхаарлын төвд орж эхэлсэн.  Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн.  УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр тов зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтоосон байсан.  Гэтэл  42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй хуулийн зөрчил гарсан учир нэр бүхий гурван иргэн Цэцэд учраас ирэх аравдугаар сард болох товтой нөхөн сонгууль хойшилж, 2019 оны зургадугаар сард болохоор болж хойшлогдоод байгаа билээ.

Тэгвэл  2015 оны 12 сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хууль нь анхнаасаа Үндсэн хуульд бүрэн нийцээгүйгээр батлагдсанаас үүдээд сонгогч болон сонгогдогч аль алиных нь эрхийг хязгаарлласан зүйл заалттай байсан аж. 

Өөрөөр хэлбэл тухайн үед УИХ-ын гишүүн байсан Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн Сонгуулийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хууль хуудуутай, түүхий хууль гэнэт нөхөн сонгууль зарлаж болдгийг орхигдуулжээ. Алдаатай аргацаасан хууль байсныг өчигдөр Үндсэн хуулийн цэцийн нөхөн сонгуулийн хойшлуулах шийдвэр гаргаснаар батлагдаж байгаа юм. Тодруулбал Монгол улсын иргэн бүрийн сонгох сонгогдох эрх Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төдийгүй Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. заалтаар баталгаажсан.

 Гэтэл 2015 онд АН эрх барьж байхдаа 72.4 хувиар баталсан хуулийн дагуу 42-р тойргийн 10 сард болох байсан сонгуульд төрийн албан хаагчид нэр дэвших эрхгүй болгожээ. 

Учир нь 2015 онд батлагдсан сонгуулийн тухай хуулийн 125.5-д  төрийн албан хаагч нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна гээд хуульчилжээ.  

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзсэн юм. Улмаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗочинЗочин
Чадахгүй байж хууль шинэчлэн найруулсан гээд л завхарал гаргаж мөнгө идэж байдгаа боль ,юу найруулсан юм бэ хор л найруулсан биз сонгууль гэж бас баахан мөнгө зарцуулж байснаас больсон нь дээр
2018/08/29 66.181.160.44
ккк
ккк ашгүй дээ ганц хүнээр дутав гэж, хов жив хэрүүл тэмцэл сонохгүй амар жимэр намаржих нь байна даа
2018/08/25 66.181.178.194
шууданч
ккк... хонх байхаар дамар таг
2018/08/24 202.131.7.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment