8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

2018-08-24 09:16:32

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Хэдийгээр түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсанаар хурлыг өнөөдөр болтол хойшлуулаад байсан юм. 

Өнөөдрийн хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment