8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗТХЯ-нд гарсан зодооны хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

2018-08-24 12:30:00

ЗТХЯ-нд хүн амины ноцтой хэрэг гарахаас өмнө тус яамны хэлтэсийн дарга Г гэгч яамны мэргэжилтэн эмэгтэйн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг гарсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж шүүхэд шилжүүлсэн. Энэ сарын 21-нд Г-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд мөрдөн байцаалтад буцаажээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Энэ хуулийн заалтад ” . Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн зүйчилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
Энэ одоо юу болж бгаа хүний амь хохироосон алуурчин торгох ялаар шийтгэнэ ч гэх шиг тэрбумаар тоологдох хөрөнгөтэй алуурчин гээ биз дээ тэнэг мөрдөн байцаагч нь угаахдаа олоод долоож дээ
2018/08/30 64.119.19.144
Zochin
Oo tiim uu
2018/08/24 103.57.92.141
иргэн
мөрдөн байцаагчид хүн хорихоос өөр ажилаа хийж чаддаг юм уу, дандаа хагас хугас юм хийх юм нөгөөхнь буцаалаа л гэх юм
2018/08/24 1.25.154.172
  • Recent
  • Most Read
  • Most Comment