8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван настай охиныг хулгайлсан эмэгтэйг нэг сар хорино

2018-08-24 13:00:00

Таван настай охиныг хулгайлсан 37 настай эмэгтэй П.Батсуурийг  Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд  нэг сарын хугацаанд саатуулахаар боллоо. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн харьяат бөгөөд энэ сарын  19-нд Дархан суманд гэрийнхээ гадна тоглож байсан хүүхдийг хулгайлсан юм.

П.Батсуурь нь Б.Энхжинг хууран мэхэлж, хулгайлан нийслэлд авчраад хоёр хонож байхад нь  эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн.
Насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлэг болон түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд сэжигтэн эмэгтэй  охиныг  айлган сүрдүүлсэн, зодож гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг буюу  “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр яллагдагчаар татжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл