
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан.
Маргааш /2018.08.25/ буюу бямба гарагт тэгш, ням гараг /2018.08.26/-т сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.




