8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2018-08-25 10:25:00

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгаад байгаа юм. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт болон, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гао Мин
С.Батболд машины хөдөлгөөн хорьчихоод гомо нарын жасгсаалыг зөвшөөрдөг нь ямар учиртай юм бэ?
2018/08/25 202.9.42.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment